Туул голд завьт эргүүл гарчээ
2013-06-28

  Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын хамтарсан удирдамжийн дагуу нийслэлийн Аврах ангийн Эрэн хайх аврах салбараас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохойгоос Сонгины амралт хүртэлх Туул голд иргэдийг  голын усанд осолдож амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлжээ. Учир нь өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд буюу Хар усан тохойгоос Сонгины амралт хүртэлх чиглэлд 21 иргэн голын усанд осолдож амь насаа алдсан аж. Иргэдийг болзошгүй аюулаас сэрэмжлүүлж, урьдчилан сэргийлэх зорилготой завьт эргүүл энэ сарын 20-ноос наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна. Өнөөдрийн байдлаар 354 иргэнд сэрэмжлүүлэг хүргэсэн гэнэ. Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг түр зуурын бороо орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгуулагуудаас сануулж байгаа тул иргэд аялал зугаалга, амралтын үед аюулгүй байдлаа хангаж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж, машинаар гол гатлахыг оролдохгүй байх, бага насны хүүхдийг хяналттай байлгах, голын усны түвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг НОБГ-аас сэрэмжлүүллээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин