Алла хэрхэн гоолиг болсноо хуваалцлаа
2013-06-29

  Тэрбээр блогтоо ийнхүү бичжээ. “Сүүлийн үед миний тухай элдэв долооноор бичиж байгаа сайтуудаасаа залхаж байна. Эрхэм хүндэт бүсгүйчүүдээ, намайг нүүрсэн эм ууж турсан гэж байгаа нь үндэслэлгүй худлаа. Би 40 наснаас эхлэн жин нэмсэн. 75 кг хүрэхэд би таван кг хасчих юмсан гэж мөрөөддөг байсан. Янз бүрийн хоолны дэглэм барьсан. Бүр өлсгөлөн зарлаж үзсэн ч хоолны дэглэмээ барихаа болимогц дахиад л жин нэмж эхэлдэг. Эргээд 78 кг болсон. Хэдхэн сарын өмнө 84 кг хүрлээ. Интернэтээс Жуков гэдэг хүний тухай уншиж танилцан гол зүйлээ ойлгосон. Үнэндээ хамгийн гол нь хүний сэтгэл санаа л турахад хамгийн гол нөлөөлдөг юм байна. Хэрвээ сэтгэл санаагаа бэлэн байлгаж чадахгүй бол өдөрт 100 дасгал хийсэн ч турахгүй” гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин