Ёс зүйгүй цагдаагийн ажилтанд арга хэмжээ авна
2013-06-30

  Сүүлийн өдрүүдэд зарим интернет мэдээллийн цахим хуудсаар бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож яваад эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байсан иргэн Б-тэй зүй бус харьцсан  цагдаагийн ажилтны талаар мэдээлж буй.   Уг цагдаагийн албан хаагч нь Нийслэлийн БГД-ийн цагдаагийн I хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ш бөгөөд түүнд албаны шалгалт хийж, Цагдаагийн байгууллагын тухай хууль, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцож, сахилгын арга хэмжээ авахаар болсон хэмээн ЦЕГ-ЫН хэвлэл, мэдээллийн төвөөс мэдэгдлээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин