Үхрийн цул махны үнэ өсчээ

img

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг 16-ны өдрийн байдлаар өмнөх 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар тус тус өссөн байна. Махны дундаж үнэ: 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.7-2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 3.8 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурсан байна. Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 0.4-0.9 хувиар буурсан бол, үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өссөн байна. 2011 оны 11-р сарын 16-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4038 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4650 төгрөг, ямааны мах - 3220 төгрөг, адууны мах – 3500 төгрөг, хонины цул мах – 4200 төгрөг, үхрийн цул мах – 5263 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Гурилын үнэ: 10 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ий задгай дээд гурилын үнэ 1.3 хувь, задгай 1-р зэргийн гурил 1.6 хувь, савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, дээд гурилын үнэ 3.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.8 хувиар буурсан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mal aj ahuin orom baij daan ch de e une huurugddug asuudliig jinhene hucheer zohitsuulmaar bn mongolchuudaa bid heden mulguu humuusiig songojee odoo yaj amidarnaa
2011-11-24
mal aj ahuin orom baij daan ch dee une huurugddug asuudliig jinhene hucheer zohitsuulmaar bn mongolchuudaa bid heden mulguu humuusiig songojee odoo yaj amidarnaa
2011-11-24