Америкийн BLACK FRIDAY шиг огцом хямдралын өдрүүд Вива Сити хорооллын шопинг гудамжинд өрнөж байна
2013-07-01

Монголын болон дэлхийн тэргүүлэх брэндүүдийг нэг дор нэгтгэсэн ВИВА СИТИ НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ 6-р сарын 29-өөс 7-р сарын 2-ны өдрүүдэд Вива сити хорооллын шопинг гудамжинд өрнөж байна.

6

Америкийн Black Friday шиг хямдарвал хямдарсан шиг хямдардаг бодит хямдрал 20%, 30%, 50%, 70% гээд худалдан авагчдын нүдийг баясгаж, хорхойг хүргэсэн худалдаж авахгүй байхын аргагүй Burberry, Hugo Boss, Emporia Armani, Zara, Apple, Adidas, Reebok, Timberland, Espirit, Columbia, Mogul, Canon, Ikea, Samsung, Goyo, Merrell, L’Occitane гээд 60 гаруй дотоод гадаадын брэндүүд Вива Сити хороололд бүрджээ.

.

Вива Сити хороолол нь хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлж шопинг хийх дуртай газруудын нэг хэдийнээ болж чадсан байна. Дуртай брэндээ худалдан авахын тулд дэлгүүрийн гадаа худалдан авагчид оочер дараа үүсгэн зогсжээ.

Төрөл бүрийн бараа бүтээгдхүүн, үйлчилгээнүүд энд хямдарсан нь ёстой л нэг зад хямдралыг бүрэн утгаар нь худалдан авагчдад мэдрүүлсэн үйл явдал болж байна.

.

Итгэмээргүй энэ хямдралын өдрүүдэд ээж нар нь дэлгүүр хэсч, аавууд нь Irish паб, London пабуудад хамтдаа суунгаа хөлбөмбөг болон амьд хөгжмийн хамтлагийн тоглолтыг үзэн баясаж, бяцхан үрс нь тоглоомын төвд наадан, гэр бүлээрээ хамтдаа хоолонд орох гээд гэр бүлийн гишүүн бүрийн хийх дуртай зүйлс  Вива Сити хороололд дүүрэн байна.

Вива Сити хорооллыг үзэж сонирхохоор хотын төвөөс зорин очих зочдын тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна.

Вива Сити хороолол нь оршин суугчдынхаа тав тухыг бүрэн хангах үүднээс гадна тохижилтыг иж бүрнээр нь шийдсэн ба 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалтын системтэй юм.

Шопинг хийхээр ирсэн иргэдэд хямдралтай худалдааг зохион байгуулагч нараас олон сонирхолтой энтертайнмент үйл ажиллагаагаар сюрприз барьсан юм.

Вива Ситигийн худалдааны гудамжинд худалдан авалт хийн явсан энгийн иргэд дундаас ДБЭТ-ын ерөнхий удирдаач, УГЗ Н.Туулайхүү удирдаачаар ахлуулсан мэргэжлийн хөгжимчид дэлхийн болон Монголын сонгодог аясыг тоглон үзүүлсэн нь ирсэн зочдод гэнэтийн бэлэг болжээ.

Мөн ням гаригийн орой салса бүжгийн багш нар Вива Ситид шопинг хийхээр хүрэлцэн ирсэн худалдан авагчдад салса бүжгийг зааж өгөн хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн байна.

Цэлмүүн & Rokit Bay нарын хамтарсан VIVA LIFE нэртэй шинэ уран бүтээлээ дуучин Цэлмүүн бүжгийн флаш мобын бүжигчидтэй хамтран тэнд хүрэлцэн ирсэн зочдод толилуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин