Нүүрс, зэсийн үйлдвэрлэл өсчээ
2011-11-18

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл аравдугаар сарын байдлаар 1669.9 тэрбум төгрөг  болж, өмнөх оны мөн үеийнхээс 152.5 тэрбум төг буюу 10.1 хувиар өслөө. Энэ өсөлтөд зэсийн баяжмал 35 хувийн агуулгад шилжүүлснээр, алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.3 хувиас 9 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийг (2005 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс олборлолт  25.1 хувь,  газрын тос, шатдаг хий олборлолт 6.7 хувь өссөн бол  бусад ашигт малтмал олборлолт  10.1 хувь буурчээ.

Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт төмрийн үйлдвэрлэл 15.8 хувь буурсан бол кокс шингэн болон цацраг идэвхт түлш, түлш үйлдвэрлэл зэрэг дэд салбарын үйлдвэрлэл 38.9 хувь  өсчээ.

Shuud.mn
Сонин хачин