Хадгаламж банкны бяцхан харилцагч нар Диснэйлэнд руу аялахаар боллоо
2013-07-03

  Хадгаламж банк бяцхан харилцагч нартаа зориулж “Диснейленд руу 10-уулаа аялцгаая” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2013.05.06-аас 2013.06.30 хүртэл хугацаанд амжилттай зохион байгууллаа. . Энэхүү аяныг бид хүүхэд бүрт хүртээмжтэй байлгаж олон хүүхэд хамруулахыг зорьж Хөх Толбот, Балапан хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн, хадгаламжиндаа орлого нэмсэн болон төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгийг бүтэн дүнгээр нь хугацаатай хадгаламжиндаа шилжүүлж байгаа харилцагч бүрийн 20,000 төгрөгийн орлого тутамд 1 сугалааны эрх олгосон билээ.  . Урамшуулалт аяны супер 15 азтанууд 2013.06.30-ны МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгээр тодорсон бөгөөд Диснейлэнд явах харилцагчдаа таницуулъя. . - Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат  Азбилэг овогтой Сумъябазар - Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Цанадавга овогтой Ганбаяр - Улаанбаатар Налайх дүүргийн Баатарзоригт овогтой Өнө-Амгалан - Баянхонгор аймгийн Баянлиг сумын Батэрдэнэ овогтой Батмөнх - Улаанбаатар хотын Батмөнх овогтой Батсуурь нар гэр бүлийнхээ нэг гишүүний хамт, нийт 10-уулаа 2013.07.16-ны өдөр Хонг Конгийн Диснейлэнд,  Өшин парк олон бусад онц сонирхолтой аялалд гарах боллоо. . Урамшуулалт аяны хүрээнд нийт 1140 азтан тодорсон бөгөөд бусад шагнал болох нөүтбүүк, iPad mini, унадаг дугуй, лего тоглоом, IQ тоглоомууд эзэддээ хүргэгдэж эхлээд хүүхэд багачууд маань баяртай байна.  Сугалааны тохиролын мэдээлэлтэй танилцаж амжаагүй байгаа бол Хадгаламж банкны www.savingsbank.mn цахим хуудсанд хандаж шалгана уу. Хадгаламж банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч болон бяцхан харилцагчдаа талархлаа  илэрхийлье.
Shuud.mn
Сонин хачин