Казакстаны Балкаш хотод өнгөрсөн сарын 25-29-нд боксын өсвөр үеийн олон улсын тэмцээн болжээ. Уг тэмцээнд Монгол, Казакстан, ОХУ, Узбекстан, Тажикстан, Хятад, Гүрж, Украйн зэрэг орны тамирчид оролцсон байна. Энэхүү тэмцээнээс Г.Баттамир /52 кг/ М.Батбаяр /54 кг/ нар алт, Б.Наранцогт /46 кг/ мөнгө, Б.Мишээлт /50 кг/, О.Амартүвшин /60 кг/ нар хүрэл медаль авч гялалзсан амжилт гаргалаа.
Өсвөрийн боксчид маань 9 сард Украйнд болох өсвөр үеийн дэлхийн аварга үалгаруулах тэмцээнд оролцох юм.
Д.Цэцэг