Хэлэлцүүлэг өрнүүлэв
2011-11-18

 

Авлига, хүнд суртал, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын талаар, олон нийтэд зөв ойлголт бий болгох, цаашид төрийн байгууллагын үйл ажиллагааг шударга ёсны зарчимд тулгуурлан явуулах зорилгоор аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг, төрийн байгууллагын удирдах албан тушаалтан,иргэний байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг 2011 оын 11 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны их танхимд болов.

Уг хэлэлцүүлэгийн явцад Завхан аймагт Авлигалын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт , Авлигын шалтгаан нөхцөл, авлигаас цаашид хэрхэн урьдчилан сэргийлэх, төрийн байгуллагадөрийн бус байгууллага авлигатай тэмцэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байгаа, иргэд төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон авлигатай тэмцэх талаар өөрсдийн үзэл бодлоо дэлгэрэнгүй илэрхийллээ.

Уг хэлэлцүүлэгт аймгийн хууль хяналтын байгшууллагын удирдлага оролцсон бөгөөд аймгийн прокурор.хууяь цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн " Прокурорын байгууллагад хийгдэж байгаа еерчлөлт шинэчлэлт, хийгдэж байгаа ажил , прокурорын байгууллагын ил тод нээлттэй байдал, Прокурор ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Авлигын эсрэг хууулийн хүрээнд хийгдэж буй ажил, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ.

Уг хэлэлцүүлгийг аймгйин " Шинэ Завхан " телевизээр нэвтрүүлсэн бөгөөд иргэдийг, авлигаас урьдчилаи сэргийлэх ажилд идэвхтэй оролцох, авлигыг үл тэвчих үзэл төлөвшүүлэх. авлигатай тэмцэхэд уриалсан арга хэмжээ болсон байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин