
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын Хувсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа 7-р сарын 7-ны Ням гарагт Урианхай сурын харваагаар эхэлнэ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний сурын салбар хорооноос энэ жилийн Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорих юм.
Харин 7 дугаар 8-нд Буриад сурын харваа болно. Буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ. Үндэсний сурын харваа 7 дугаар сарын 10-нд сурын талбайд нээлтээ хийнэ. Үндэсний сурын харваанд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорих бөгөөд 160 гаруй хүүхэд оролцоно гэсэн урьдчилсан мэдээ байна. Хүүхдийн сурын харвааг 8 хүртэл, 9-11, 12-17 гэсэн 3 насны ангиллаар зохион байгуулахаар болжээ. Үндэсний сурын харваанд оролцох харваачдыг 7,8–ны өдрүүдэд бүртгэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ