Эрх чөлөөний хөшөөг нээлээ
2013-07-05

Өнгөрсөн жил хар салхинаас болж хаасан Эрх чөлөөний хөшөө тусгаар тогтнолын өдөр нээгдлээ. Сэнди хар шуурганаас болж алдарт хөшөө, түүний эргэн тойрон дахь газар багагүй гэмтэж сүйрсэн аж. Нээлтэд Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг оролцжээ. Шуурганд хөшөөнд ноцтой гэмтэл учруулаагүй ч таван га талбай, зам талбай, цахилгаан болон ус сувгийн системд  нь нэлээд хохирол учруулсан юм.

Хөшөөнөөс холгүй орших Эллис арал, Цагаачлалын музей одоо хүртэл хаалттай байгаа бөгөөд сэргээн засварлаж дуусаагүй байгаа аж.

Тусгаар тогтнолын өдөр олон талын үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Цагаан ордны дэргэдэх цэцэрлэгт 17 минут ёслолын салют буудуулж олон од оролцсон концерт тоглосон байна.

ВВС-ийн сурвалжлагчийн дуранд хөшөөний нээлтэд оролцож байгаа Монголоос ирсэн Дагвадоржийн Софья охин тусч түүний зурагтай дээрх мэдээ гарчээ.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongolchuud delhiin khogjiltei khol niilulen alkhaj yavna. Ene khoshoo bol amerikiin todii bish delhiin gaikhamshig bayar khurgie Sofiy ene ner amerikt torson Mongol okin baina daa mash khoorhon baina.
2013-07-06
зочин:
монголчуудаа дэлхийтэй нийлж сэтгээ, аливаа улсын иргэн ингээд авхууллаа гээд мэдээнд гаргахаар зүйл огт биш, юм үзээгүй хүний шинж, эрх чөлөөний хөшөө байж л байгаа биз, америкчуудын хувьд түүхэн чухал хөшөө байгаа л биз, улс болгонд өөрийн гэсэн бахархал байдаг, тэр нь заавал бусад орны бахархал гэсэн үг биш
2013-07-05