Миний бүх дуу амьдралаас үүдэлтэй
2013-07-06

Дуучин Аделийн “Rolling  Stones" сэтгүүлд өгсөн ярилцлагаас нь хүргэе.

.

-Европ дахь  аялан тоглолт эхлэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Айж сандарсан шинжгүй байх юм. Тамхи их татах юм аа?

-Аав маань намайг гурван настайд ээжтэй минь орхиод явсан. Харин аав маань Их Британийн “The Sun” сонинд охиныхоо талаар нийтлэл бичин худалддаг байсан гэж надад хэлсэн. “Би Аделийг өсч том болоход нь хамт байгаагүйдээ харамсдаг” гэснийг уншаад эмзэглэж байсан. Энэ явдлын маргааш нь нэгэн сурвалжлагч эмээг маань автобусны зогсоол дээр зогсч байхад нь шахаанд оруулж, миний хүүхэд насны талаар ярихыг шаардсан нь надад бас хүнд цохилт болж байсан. Тэр өдрөөс хойш буцаад тамхинд орчихсон доо.

.

-Аделийн хоолой бол өнгөрсөн хэдэн жилийн турш пoп ертөнцөд үгүйлэгдээд байсан зөөлөн, урсамтгай мөртлөө хүний сэтгэл зүйд нөлөөлдөг хүчирхэг, тунгалаг хоолой мөн. Жишээлбэл, “Someone like you” дуу чинь яахын аргагүй оюун санаанд зөрчилдөөн,  тэсрэлтийг бий болгодог?

-Энэ дуугаараа би хэдийнэ хүний хүн болчихсон хуучин амрагтаа баяртай гэж хэлсэн. Миний бүх дуу бодит түүх, жинхэнэ амьдрал дээрх хүмүүст тулгуурладаг. Сэтгэлээс гарсан бүтээл бусдын сэтгэлд ч бас хүрдэг байх. Тиймдээ ч өнгөрсөн хоёрдугаар сарын “Брит-ийн” шагнал гардуулах ёслол дээр “Someone Like you”-г дуулаад тайзнаас уйлагнасан нүдтэй  буусан энэ үеэс л хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн гэж боддог. Бодит хайрын түүх учраас хүмүүст их таалагддаг байх. Би нэг л зүйлийг хэлэхэд, хэн нэгэнд дурлана гэдэг үнэхээр гайхамшиг байдгийг мэдэрсэн.

.

-2008 онд гаргасан “21” цомог чинь гараад удаагүй байхдаа iTunes-ын 40 дүгээр байранд байсан бол, маргааш өглөө нь наймдугаарт, харин түүний дараагийн өдөрт нэгдүгээр байранд орсон. Энэ  өдрөөс эхлэн дэлхий чамаар амьсгалах болсон доо?

-Яг энэ үеэр л “21” цомгийнхоо жинхэнэ илэрхийлэл болсон жинхэнэ хайртайгаа танилцсан. Нуулгүй хэлэхэд, дэлхийн хэмжээний од болохоос илүү баярлаж байсан шүү. Арван насаар ах тэр эр намайг аялах, зөгнөлт зохиол унших, бас яруу найраг бичих дуртай болгосон гэж хэвлэлээр шуугих нь инээдэмтэй шүү. Харин тэр намайг жинхэнэ том хүн болоход тусалсан бөгөөд одоогийн зам руу  минь хөтөлж оруулж ирсэн. Түүнтэй учрахаас өмнө миний бүх амьдрал ажил, карьер байсан. Харин дараа нь бидний тухай гэх жижигхэн төсөл амьдралд минь орж ирсэн. Тэр бага зэрэг галзуу, өвчтэй байсан нь намайг жирийн хүн шиг болгосон юм. Би гэдэг хүн ердөө л энэ.

.

-Хүн яагаад  нэг л хайрыг хүлээж байдаггүй юм бэ?

-Бүх зүйл нурж эхлэхээс өмнө бид хоёр Лондонд бүтэн жил хамт амьдарсан. Зүгээр л бүх юм хөгжилтэй байхад би түүнээс уйдсанаа мэдсэн. Тэр их уран сайханлаг хүн, гэхдээ романтик биш. Тэр намайг Итали руу ч дагуулж явж байгаагүй. Харин би түүнийг нэг удаа дагуулж явж байсан. Миланд сайхан орчинтой зочид буудал захиалах саналыг хүртэл би л гаргасан. Сүүлдээ  бид хоёр жирийн танилууд шиг цай ууж суунгаа, миний асаагуур ажиллахгүй байгаа тухай ч юм уу ярилцаж суудаг болчихсон. Найзууд маань бүгд намайг салахад баяртай  байсан. Тэд түүнийг өөдгүй эр гэж үздэг байсан юм. Бид хоёрын хоорондох харилцаа өндөрлөсний маргааш өглөө нь студи дээрээ аяархан мэгшингээ “Rolling in the Deep” дуугаа бичсэнээ санаж байна. Продюссер Пол маань нэгэн сэтгүүлд “Тэр үед Адель нэг л эмзэг сул дорой болчихоод, болсон үйл явдлын талаар бидэнд нээлттэй ярьж байсан. Гэхдээ л  түүний цээжинд гал байсан юм даа” гэж билээ. Цомгийнхоо ажлын талд ороод явж байтал хуучин найз залуугаа сүй тавьсан гэдгийг дуулсан. Миний бүх бие хоосроод л явчихсан. Би түүнээс салснаасаа хойш өөр хүнтэй уулзаагүй ээ. Би үүнд бэлэн биш байна. Түүнд одоо хүртэл дурласаар байгаа юм биш л дээ. Гэхдээ л би хайртай. Ойлгож байгаа биз дээ.

.

-Тайзан дээр гарахынхаа өмнө догдолдог байх даа...

-Би чичирч эхэлдэг. Гэхдээ юу ч буруугаар эргэхгүй л гэж бодохыг хичээдэг дээ. Эсвэл өөрөө өөртөө онигоо ярьж, хүмүүсээр доог тохуу хийдэг. Үнэхээр тус болдог шүү. Тайзнаас буухаас нааш миний сандрал арилдаггүй. Намайг харахын төлөө хүмүүс өөрийнхөө 20 ам.долларыг зарцуулаад, дараа нь “Өө тэр амьдаараа шалихгүй л юм шив дээ” гэж  ярих вий гэхээс би айдаг юм. Хүмүүс надад зориулж өөрийнхөө цаг заваас хорооно гэдэг маш том хэрэг. Би сандрах үедээ өөртөө хэлдэг нэг үг бол “Би бол Саша Картер”. Энэ нь Бейонсийн Саша Фийрс, Жюнь Картер хоёрыг нийлүүлсэн нэр юм.  Би анх удаа  Бейонстой уулзах гэж байхдаа зүрх минь маш хүчтэй цохилж, догдолж байсан. Гэтэл тэр урьдынхаараа дур булаам инээмсэглэж орж ирээд л “Чи ёстой сайхан харагдаж байна. Би чамайг сонсохоор бурханы дуу хоолойг сонсч байгаа юм шиг санагддаг” гэж хэлж байсан. Итгэмээргүй байгаа биз. Дараа нь би тагтан дээр гарч жаахан уйлж аваад Саша Фийрс энэ үед яах байсан бол хэмээн бодсон доо.

.

-Дуучид  гадаад төрх, имиж гээд санаа зовоох асуудал бишгүй?

-Би хоолны дэглэм барьж дасгал хийдэггүй. “Миний амьдрал тэр чигээрээ л кино шиг. Ийм байхад надад гадаад төрх мэтийн жижиг зүйлд санаа зовох цаг гарна гэж үү. Би спорт зааланд очих дургүй. Би зүгээр л сайхан хоол идэж, сайн дарс шимж суух дуртай. Магадгүй би сайхан галбиртай байсан ч олны нүдэнд хөх, өгзөгөө гайхуулахгүй байсан байх.

.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hun bol aguu duuchin
2013-07-16
HUUTHUN HVVHEN SHVV:
HUURHUN HVVHEN SHVV KKKK
2013-07-10
vcvc:
hahaha manai mongoliin targan haltaruud ene hund ataarhaad uhleeldee shhhh chaavaas hahah ta nart 1 l yum heley ta nar neg nasandaa hicheegeed ene hunii deer garch chadahgui tegheer gants k yum uldene ter ni naad teneg ataarhuu zangaa tataad ooriigoo bolovsruul maluuudaa
2013-07-08
zochin:
delxiin xemjeenii xvniig ingej bichij baigaa ni ectoi ooriigoo xen ve gedegee xaryylj bna daa.
2013-07-07
Huurhiiduud:
Huurhiiduu uuruu lag uu
2013-07-07
vzeeenee:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-06
aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa:
joohon veiihenii zuragiig noi zunduu harsaan bi yg l ene shigee baisan shidee
2013-07-06
kkkk:
ene hyniig delhii medne hyndlene harin ene huurhiiduu ch geh shig hyyhniig bol ut horhoin daitaich bodohgyi end l ih tom zuruu baigaa baihgyi uy
2013-07-06
huurhiiduu:
Saihan hooloitoi ch sarlag shig buetei huuhendee. Odoo duu n ch tiim saihan sonsogdohoo bolison bna lee. uitgartai ch yam shig.
2013-07-06
kkkl:
adeil omnod solongost goo saihnii hagalgand orsiishd ternees hun aimar tsaraitai bsiim
2013-07-06
bodol:
ha ha chi shuu Adeli
2013-07-06
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-06