Урианхай сурын харваа маргааш болно

img

  Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа маргааш Урианхай сурын харваагаар эхлэх нь. Энэ жилийн наадмаар Урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорих юм байна. Харин даваа гаригт буриад сурын харваа болно. Буриад сурын харваанд 200 гаруй харваач оролцохоор бүртгүүлжээ. Тэгвэл үндэсний сурын харваа  10-нд сурын талбайд нээлтээ хийнэ. Үндэсний сурын харваанд 400 гаруй харваач цэц мэргэнээ сорих бөгөөд үүнээс 160 гаруй нь хүүхэд байх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ