
Хятадын өмнөд нутгаар нүүрлэсэн хэт халууны нутгийн зарим хотуудаар цэвэр усны хомсдол үүсээд байна.
Хятадын Янцзы голын өмнөд эрэг, мөн Янцзы, Хуайхэ голын сав дагуух газар, Хятадын хойд хэсгийн нутгаар агаарын температур огцом халж, өдөртөө цельсийн 35 градусаас буухгүй байгаас Жан, Яангзэ, Жиалин голуудын тунгалаг байдал алдагдана улбар шар өнгөтэй боллоо.
Энэхүү хиймэл аргаар бий болсон голуудын хөрс хэт халалтад эвдэрч гол руу их хэмжээгээр орох болжээ. Үүний нөлөөгөөр голууд бүхэлдээ улбар шар болон хувирч амьд амьтан амьдрах ямар ч боломжгүйд хүрлээ хэмээн Хятадын байгаль орчны яамнаас мэдээллээ.
Цаг агаарын энэхүү огцом халалт Хэбэй, Цзянсу, Чжэцянь, Фузянь, Хунань, Цзяньси зэрэг муж түүнчлэн Чунцинд ажиглагдаж, агаарын температур тогтмол 38 градустай сүүлийн тав хоногт үргэлжлээд байгаа билээ. Үүний улмаас өндөр настнууд, зүрх судасны өвчтэй хүмүүс хүнд байдалд байна.
Их халуунаас болж хаа сайгүй агааржуулагч, сэнс ихээр ашиглаж байгаагаас эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, ачааллаа даахгүй байна. Орон нутгийн эрх баригчид гудамж талбайд тусгай сэрүүцэх газрууд байгуулжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ