Үндэсний үйлдвэрлэгчид сурагчийн дүрэмт хувцас нийлүүлнэ
2013-07-06

  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр боллоо. Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 6тэрбум, нийт 23 тэрбум төгрөгийг 2013 онд багтаан эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөнгөлөлтэй зээл олгохоор Засгийн газраас  шийдвэрлэлээ. Манай улсад 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас хэрэгтэй. Дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүдийн 90 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл тулсанхүүгийн дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай. Өнөөг хүртэл өмнөд хөршид үйлдвэрлэсэн 100 хувь химийн ширхэгт хямд төсөр материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн оруулж ирсээр байгаа. Ийм хувцас эдэлгээ, эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангахгүй байсан тул 2011 онд сурагчийн дүрэмт хувцасны зориулалттай даавууны орц нормыг стандарчилсан. Гэвч энэ стандартын дагуу үйлдвэрлэл явагдахгүй, орон нутгийн боловсролын газрууд гэрээлсэн газруудаасааимпортоор оруулж ирсэн хувцсаар сурагчдыг хангах байдал үргэлжилсээр байгаа тул Үйлдвэр, хөдөө аж ахуй, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран"Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар" боловсруулан гаргажээ. Жишиг загварын дагуу монгол хонины ноосны даавуу болон ээрмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхлээд байна.  Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
hudal:
mash unetei yum bn lee 157000 bolj bn lee ij burdleeree bol huuchin 25-40 000 tugruguur bolood l baisan shuu deee hedhen uildver monopoldood avch bgaa yum bilee
2013-08-03
amaraa:
vntee gesen biz dee hudalchuudaa
2013-07-06
amaraa:
vntee dee
2013-07-06