
Энэ сарын 06-ны өдөр АНУ-ын Сан Франциско хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардах үеэрээ осолдсон. Онгоцонд 307 хүн явсны 291 нь зорчигчид, 16 нь багийн гишүүд байсан байна. Тэдний дунд 141 хятад, 61 америк, 77 солонгос хүн байсан гэнэ. Бусад 28 хүний хаягийг тодруулж байгаа талаар гадаадын хэвлэлүүд бичиж байна. Өмнө мэдээлснээр хоёр хүн амь үрэгдсэн нь албан ёсоор батлагдаад байна. Мөн арван хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 69 зорчигч нарын талаар одоо хүртэл мэдээлэл алга гэжээ.
Шанхай–Сөүл -Сан Франциско чиглэлийн ОZ214 дугаарын нислэг үйлдэж байсан уг онгоцны зорчигчдын дунд Монгол Улсын иргэд байгаагүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдсэн байна.
Д.Цэцэг