Түшиг суманд халдварт өвчний дэгдэлт гарч болзошгүй байна
2013-07-08

  Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гэнэт их хэмжээний мөндөр, аадар бороо орсны улмаас ихээхэ хэмжээний хохирол учруулаад байгаа. Борооны үеэр жорлон, бохирын цооног усаар дүүрч хальснаас, орчны бохирдолт үүсч, улмаар өвчний дэгдэлт гарч болзошгүй эрсдэл үүссэн тухай Сэлэнгэ аймгаас мэдээллэсэн байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас тус суманд мэргэжлийн баг томилж ажиллуулж байгаа бөгөөд нөхцөл байдалд үнэлгээ хийх, цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл хөрсөөр дарх, ашиглахгүй нүхийг булж дарах, шинэ жорлон барьж байгуулахдаа усанд автахааргүйгээр барих, хүнс, ус, хүмүүс хувийн ариун цэвэрт анхаарч гараа тогтмол угаах, цэвэр усаар хангах, усыг буцалгаж уух, жимс ногоог бүлээн усаар угааж хэрэглэх  талаар зөвлөмж өгч байгаа юм байна. Эрсдэл үүссэн нутаг дэвсгэрийн хүн ам ялангуяа бага насны хүүхдийн дунд цочмог шарлалттай хамшинж, цочмог усархаг суулгалтын хамшинж, цочмог цусархаг суулгалтын хамшинж, хоолны хордлогот халдварын сэжигтэй тохиолдлын тандалтыг сайжруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин