Түшиг суманд учирсан хохирлыг арилгахад хөрөнгө гаргана
2013-07-10

  Сэлэнгэ аймгийн Түшиг суманд энэ сарын 4-нд хүчтэй салхилж, түр зуурын аадар бороо орох үеэр том хэмжээтэй мөндөр буусан.  Байгалийн онц аюултай энэхүү үзэгдэл богино хугацаанд болсон хэдий ч сумын Засаг даргын тамгын газар, сургууль, эмнэлэг, Соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, олон газрын цонхны шил хагарсан. Мөн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, холбооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсан билээ. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох зардалд зориулан Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахаар шийдвэрлэж, тайланг Улсын онцгой комисст III улиралд багтаан танилцуулахыг Сэлэнгэ аймгийн Засагдарга С.Бүрэнбатад даалгасан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
ERKA:
SELENGIIN ZELTER SUM UNHEER GAMSHIGT URTSUN BAINLEE TUR ZASAG TUSLAARAI BATUUL dargaa anhaaraarai ta endees uls turd huch avsan shuu
2013-07-14