Нийтийн тээвэр 22.30 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм. Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
11, 12 –нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13 –нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраар хурдан морь барианы “Хүй 7 худаг” хүрч үйлчлэх автобусаар зорчих үнэ
| д/д | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн төрөл | Тээврийн хэрэлслийн тоо | Зорчих үнэ | ||
| Том хүн | Хүүхэд | |||||
| 1 | Хүй 7 худаг –Офицерүүдийн ордон | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |
| 2 | Хүй 7 худаг -7 буудал | Бага багтаамжийн автобус | 4 | 1000 | 300 | |
| 3 | Хүй 7 худаг –III, IV хорооллын эцэс | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 4 | Хүй 7 худаг -5 шар | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 5 | Хүй 7 худаг –Ханын материалын комбинат | Бага багтаамжийн автобус | 4 | 700 | 300 | |
| 6 | Хүй 7 худаг –Төмөр замын буудал | Бага багтаамжийн автобус | 10 | 300 | 100 | |
| Бага багтаамжийн автобусны дүн | 30 | |||||
| 7 | Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх хүрээлэн | Их багтаамжийн автобус | 20 | 800 | 300 | |
| Нийт дүн | 50 | |||||
СЭТГЭГДЭЛ БИЧИХ