Ерөнхий сайд түрүү соёолонгийн галаар зочиллоо
2013-07-13

Тулгар Төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын соёолон насны морины уралдааны түрүү магнайд  Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Ш.Адьшаагийн хонгор соёолон хурдалсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр түрүү соёолонгийн галаар зочилж, магнайдаа тоосгүй хурдалсан ажнай хүлгийн уяачид баяр хүргэлээ.

 Түрүү соёолонгийн уяа сойлгыг тааруулсан алдарт уяач Б.Отгоннасан, унаж хурдлуулсан унаач O.Зyлбаяр нарт олон наадамд уясан, унасан хүлгийнхээ торгон жолоо өргүүлэхийг ерөөлөө.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
Boeo:
Akhad bayr khurgie ta shuu
2013-07-14
altanhuyag:
Altanhuyag yu umssun yum be deel yum uu yu yum er hunii shinjgui haragdaj bn
2013-07-13