
Сүүлийн үед интернет дэлгүүр цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай болсон. Гэвч зарим нэг этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж, интернет дэлгүүрийн нэр барьж бусдыг залилдаг байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
Тодруулбал, www.email.mn, www.mglshop.mn гэсэн цахим хуудсаар барааны захиалга авч, хүргэж өгнө хэмээн иргэдээс дансаар мөнгө шилжүүлэн авч иргэдийг залилдаг байсан Ч гэгч этгээдийг баривчилжээ.
Тэрээр 2010 оноос хойш уг цахим хуудсуудаа ажиллуулж эхэлсэн бөгөөд ингэхдээ иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг байсан бөгөөд утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь тогтоогдсон байна.
Ч-г одоогоор УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа ба хохирогчдын тоо хохирлын хэмжээг тогтоохоор ажитллаж байгаа аж.
Б.Одон