Д.Тэрбишдагва, Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох шаардлагатай гэв
2013-07-16

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Хяналт ёс зүйн дэд хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ард түмэн шударга ёс МАХН-аас гарна гэсэн хүлээлттэй сууж байдаг. Гэтэл МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар нам дотор шударга ёс тогтоохын төлөө ажиллахын оронд маш хариуцлагагүй хандаж, нам дотор тогтворгүй байдал үүсгэж байна. Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн МАХН л гэхэд хоёр болж хуваагдаад байгаа. Нэг нь Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын хороо, нөгөө нь Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын мянгатын хороо гэсэн намын байгууллагатай болсон. Бид асуудлыг тухай бүрт тавьж, нэг тийш нь шийдэж өгөх хүсэлтийг тавьж ирсэн. Гэтэл асуудлыг өнөөдрийг хүртэл нэг шийдэгдсэнгүй.

.

Өнөөдөр МАХН Д.Тэрбишдагвыг дагаж, МАН-аас ирсэн маш олон хүнээр дүүрсэн. Тэд нь намыг хагалган буталгах ажиллагаа явуулдаг. Тухайлбал, МАН-аас хөөгдөж ирсэн н.Нэргүй, н.Ганболд нарыг орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Гэвч тэд члалт байгуулж чадаагүй, дараа нь хорооны Засаг даргын сонгуульд нэр дэвшүүлсэн, бас л унасан. Эцэст нь Д.Тэрбишдагва ажилд томилсон.

.

Энэ мэт хууль бус зүйл нам дотор болж байгаа учраас МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарт хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын Хяналт ёс зүйн дэд хороонынхон хэлсэн юм. Мөн МАХН-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж байгаагаа хэллээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин
çî÷èí:
ÒÁÄ ÀËÁÀÍ ÒÓØÀÀËÛÍ ÒªËªª Õ¯Í ÀËÀÕÀÀÑ × ÁÓÖÀÕÃ¯É ÃÀÐ ÄÀÀ ëààç ºøèãëºõ öàã ÷èíü îéðòîæ áàéãàà þì áàéíà äîîøîî îðäîã ñàéä ãýæ þó áàéñàí þì
2013-07-17
Зочин:
Зөвөө, Тэрбишдавага М.Энхболд шиг Онцгойг удирдаж чадахгүй байна.
2013-07-16
Nyamdorj:
Terbishdagva bol luivarchin hun shuu dee.
2013-07-16