
Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж эхлээд байгаа. Чухам ямар шалтгаанаар гэнэт нэгжлэг хийх болсон нь тодорхойгүй байгаа бөгөөд эд хөрөнгийг битүүмжилж байгаа гэнэ. Цагдаа нар гэр рүү хэнийг ч оруулж, гаргахгүй гэжээ. Н.Энхбаярын гэрийн гадаа яг одоо МАХН-д сүүлд элссэн Ус сувгийн удирдах газрын дарга асан З.Батбаяр нарын 30 гаруй хүмүүс цуглажээ.
Мөн О.Цолмонгийн эгч иржээ. Тэнд байгаа хүмүүс Энхбаярын нэрээр улс төрд орсон хүмүүс одоо ирэхгүй, нүрээ буруулж байна хэмээцгээж байна. Түүнчлэн Н.Энхбаярын хүү Э.Батшугарын хадмын гэрийг нэгжиж байгаа сураг байна гэдгийг МАХН-ын гишүүд дэмжигчид ярьж байна.
Д.Цэцэг
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ