Н.Энхбаярынхаас гадна Э.Батшугарын хадмын гэрийг нэгжиж байна
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийж байна. Мөн хүү Э.Батшугарын хадмын гэрийг битүүмжилж нэгжлэг хийж буй.
Уг үйл явдлыг сонссон тус намын гишүүд дэмжигчид даргынхаа гэрийн гадаа цуглаад байгаа аж. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга тэргүүтэй хүмүүс хүрэлцэн ирээд байна. Тус намын гишүүд дэмжигчид цуглаж буйтай адил цагдаа хүчнийхэн ч хүчээ нэмэгдүүлж байгаа аж.
Ямар учраас гэнэт гэрийг нь битүүмжилж нэгжлэг хийж буй учрыг тодруулахаар Э.Батшугарын хадам ээж Долгормаа нь учрыг тодруулахаар АТГ-т очоод байгаа гэнэ.
П.Наран
Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ