Зэсийн ханш буурчээ
2011-11-21

Дэлхийн зэсийн хэрэглээний 19 гаруй хувийг хэрэглэдэг Евро бүсийн эдийн засгийн хямрал улам бүр хүрээгээ тэлж буй нь уг металлын үнийг буурахад нөлөөлжээ. “Bloomberg”-ийн 23 шинжээчийн 11 нь зэсийн ханшийг цаашид доошлох болно гэж үзжээ. Эдийн засгийн өсөлт удаан байгаагаас үүдэн өмнөх долоо хоногт зэсийн ханш 4.6 хувиар буурсан байна. Сүүлийн 180 гаруй хоногт Европын аж үйлдвэрлэл багасаад байгаа аж. Харин “Barclays Capital” хөрөнгө оруулалтын банкны тооцоолсноор дэлхийн зэсийн хэрэгцээ ирэх онд 2.7 хувиар өсөх гэнэ. Харин Лондон дахь “Standard Bank”-ны таваарын шинжээч Вольтер де Вет “Ирэх онд зэсийн эрэлт өсөх ч 2009, 2010 оныхыг гүйцэхгүй. Зах зээлд нийлүүлэлт багассанаас дараа жил зэс хомсдоно” гэжээ.
Shuud.mn
Сонин хачин
abto mashinaa unaad yawahaar zeel olgono bid tanii zeeliig 30 minutiin dotor gargaj ogoh bolno utas 95099300 95909200
2011-11-21