Морины хүүхэд ирсэнгүй
2013-07-19

Наадмын өглөө нар битүү босч хул айргаар өл хийж, уяа тойрон унах хурдан хүлгээ харж догдолсоор, торгон жолоо өргөх баярын зүүдээ халуун дэрэндээ орхиод зурхай руу мордсон хүүхэд нь гэртээ эргэж ирсэнгүй. Аав ээж нь араас нь залбирч, уул усандаа даатган залбирсан л байх. Дуран барин өндөлзөх уяачийн дуранд морь нь хүүхэдгүй цогиулж яваа харагдсан биз. Эхлээд хүүхэд яаваа, ээ халаг гэж дотор нь харанхуйлсан уу, морь явуулж чадахгүй тэнгэргүй юм гэж зандран амандаа бөвтнөсөн үү, хэлж мэдэх юм алга.

.

Муу ёрлосондоо биш, жил жилийн морины замд унаж бэртдэг хүүхдийн талаар наадмын өмнөхөн “Морины хүүхэд” гэсэн нийтлэл бичиж, морины хүүхдийн амь бие нь эрсдэлд байгаа талаар саналаа хуваалцаж байсан. Наадам дөхөхөөр олон хүн байгууллагууд энэ талаар дуугарч анхааруулдаг.

.

Хэлээд анхааруулаад байхад яачихав даа гэх харууслын асуултад, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 62645 2011 стандарт зэрэг хууль тогтоомжийн дагуу л ажилласан даа, ийм л харамсмаар хэрэг боллоо гэх байлгүй дээ.

.

Ингээд алтан амийг нь эндсэний дараа хэчнээн журам байсан гээд, өндөр даатгал байсан гээд юу ч билээ. Томчуудын наадам сайхан ч бас эгэл заримд нь хатуу тусч байна.

Архангай, Төв аймагт хурдан морь унаач хүүхдийн амь нас энджээ. Хүй долоон худгийн замд мөн л цөөнгүй хүүхэд уралдааны замд мориноос унаж, хоёр хүүхдийн эгэм хугарч хүнд бэртсэн талаар мэдээ гарсан.

.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “...2003, 2008, 2010, 2012 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаарх асуудлыг Улсын Их хуралд илтгэн Засгийн газарт зөвлөмж өгч ажилласан талаараа дурьджээ. Мөн Монгол Улсын Засгийн газарт хүүхэд бүрийн амьд явах эрхийг хамгаалахад бүх хүчин чармайлтаа дайчлахыг зөвлөсөн ба Комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлээгүй, мөн хурдан морь унаач хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх эрх зүйн орчин болон хүлээлгэх хариуцлагын тогтолцоо байхгүйгээс хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирч эрх нь ноцтойгоор зөрчигдсөн хэвээр байна...” гэж онцлон тэмдэглэжээ.

.

Нөхөн олговор, даатгал яахав дээ, хүлээх хариуцлагыг чангатгах эрх зүйн орчинг бий болгох нь хууль тогтоогчдын хойшлуулшгүй ажил болсныг харуулж байна. УИХ-д олон уяач гишүүн бий болохоор энэ эрх зүйн баримтад хариуцлагын талаар нарийн ширийн зохицуулах анхаарах юмыг нь гаргаад суулгаад өгчих биз.

Хариуцлагагүй нэгний харгайгаар зүгээр явган замаар алхаж явсан охины алтан амь эндэж, нийгмийг цочирдуулж байсан. Энд ажил үүрэгтээ хайнга хандсан нөхдүүд хуулиар шийтгэл хүлээсэн.

.

Харин морины хүүхэд эндэхээр хэн нэг нь хариуцлага хүлээж, ямар нэг шүүх хурал болдог юм болов уу.

Наадмын өдөр олон түрүү тодорч, уухай шуранхай хадсан. Харин зарим наадамд морины хүүхэд барианд ирсэнгүй.

Газар бүдрэхэд нь өвдөг нь шалбарсан уу гэж өмөлздөг эцэг эх нь хэлэх үггүй хэцүү байгаа. Дуртай юманд нь хорьж чадалгүй мордуулаад явуулчихсандаа гэмших бил үү, заяа буян дутлаа гэж хувь тавилангаа чамлах бил үү, хэлж хэмжишгүй хагацал зовлонд унасан байгаа, эмгэнэл илэрхийлье.

.

Энэ өдрүүдэд аймаг сумын тэгш ойн баяр наадмууд хөдөө талд ид тоосорч байгаа. Тун удахгүй энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд Их хурд  болно. Халхын хамаг хурдан шандас, буян цуглана. Дараа нь Гиннесийн номонд орох зорилготой 3000 хурдан морины уралдаан болох зар тараад байгаа.

Хэдэн ч морь уралдсан яахав. Харин морины хүүхэд зурхайгаас эргэсэн тоогоороо барианд бүрэн ирэх ёстой шүү, наадам зохион байгуулагчид аа.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
daashkaa:
namaig bga bhad hurdan morinoos hvhed unj vhlee gej sonsoj bgagvi ym da odoonii hvvhdvvd svld himorn ytsan ym bee
2014-02-08
Zochin:
Huuhduudee uralduulahaa bolie. Mergezhliin tomchuudiig uralduulzh boldogguy yum uu? Huuli gargaachee darga naraa!
2013-07-22
Zochin:
Ene jiliin naadmiig harj baihad huuhduud uursduu hamgaalaltiin malgaigaa avch hayaad bgaa haragdsan. Er ny yanz yanziin umsgul zuult heregtei uym uu? Ertnees naash haadmaa hiigeed l irsen dee. Hajuugaar ny mungu haisan hulgaichuud orj ireed uimuuleed bgaa uym shig sanagdah uym.
2013-07-21
пүүжээ:
Би 6 н настайгаасаа эхлээд л хурдан морь унасан.олон ч жил унасан муудсан юм байхгүй харин эмээл энэ тэр хэрэггүй юм шиг санагддаг адууг дэлээ дэвсдэг гэж ярьдаг биз дээ
2013-07-20
zochin:
daraa daraagiin naadmaas ehleed etseg eh,asran hamgaalagchid ni,uhamsartai handah heregtei,hamgaalaltiin huvtsas tavij ogoogui nohtsold,huuhdee mori unuulahiig zovshoorohgui baih heregtei.
2013-07-20
zochin:
hylvar mongo oloh hodooniihond huuhediinh ni ami nas yu ch vish
2013-07-20
sainaa:
bayn ulsuudin zugaa tsenglee gej arguil amidral artsgar bna daa ene niigem hurdan duusasa bil ee
2013-07-20
zochin:
Odoo boloh uraldaanuudad olon huuhed bertej gemteh ny todorhoi,huuhdiig sanaataigaar HORLOJ baina shuu.
2013-07-20
vvvvvvvvvvvv:
bayarkhuu mal bichihgui yumgui boljee.Oyutan ohidoo yu yadag chin enenees dor yum shuu dee ug ni
2013-07-20
baterdene:
mori unaj baigaa huuhduud ihevchilen amidraliin huvid yaduu ailiin huuhduud baidag ...yaduugiin zovlon hetsuu ...gehdee manai mongolchuudiin nair naadam hunii amiaar denchin tavij naadmaa hiideg ni denduu buduuleg baigaagiin shinj..elbegee ta ene talaar negiig bodooroi ..bi mori unaj osson hurdan mori undag baisan odoo nadad muudsan zuil alga gej bitgii heleerei..
2013-07-20
barhuud:
Uul ni dood zah ni hudulmur erhleh dood nas 14 baih yostoi.Gehdee naad zah ni buh uyachid eserguutsne.Uls turchid tedentei negdene.Yagaad gevel ted gol biznesiig hiideg.Uyachid uls turchdiin tsugluulchihsan olon sayaiin unetei hungen baga huuhed unadagaas davuu baidaltai baidag davjaahan golduu morid jaahan tomhon huuhduudiig daahgui.Arab Erliiztei uraldahaas aidag zeernees jijeg moridiin ezed tom tovir bietei baruun mongol moridoos aigaad ,morinii undruur mongol mun bish gej yalgadag( ha ha 0 sm-1 metr bol Mongol geh meteer) Iim humuus jaahan hund jintei huuhed unuulhiig uhtlee eserguutseh ni oilgomjtoi.Zeernees jijeg moridiin davuu baidal baihgui bolchihno.
2013-07-19
Иргэн:
Энэ бол эрсдэлтэй спорт шүү дээ. Ийм спортод хүүхдээ оруулах уу үгүй гэдгээ эцэг эх нь сайн бодох хэрэгтэй байна. Нөгөө талаар хүүхдэд ээлтэй уралдаан болгох тал дээр яагаад анхаардаггүй юм бол доо. 30 км газар морьтойгоо Жипээр хөөгдөж уралдаж очно, буцаад 30 км газар уралдана. Энэ чинь 2 өртөө газар шүү дээ. Үүнийг яагаад багасгаж хялбаршуулж болохгүй гэж.Хүүхдийн төлөө эсэн хүмүүс эрх, хамгаалалт л яриад байх юм.Уралдааныхаа мөн чанарт ерөөсөө анхаарахгүй юм даа.
2013-07-19
Otgoo:
Ter bayachuud ni uursduu unaad uraldval taarna. Amitnii nyalh ursiig ingej alj bayarlaj tsengevel yadag b.a. uursdiinhuu hvvhdiig orondni taviad uzdeg ch boloosoi. Yamar bayachuudiin morinii huld alah gej udii hvrtel usgusun bish
2013-07-19
zochin:
ene balai yumaa bolimoor yumaa durtai yum bol ter mori yaachid ni ezed ni uursduu unaad uraldaach manaihaas uur iim mulguu teneg uls orong ereed olohgyi dee
2013-07-19
Oyuna:
Huuhdiin amiar tug tahij naadah aimaar yum aa
2013-07-19
Zochin:
Khurdan mori unakh khuukhdiig unuulj bui khun morinii khuukhdiig tusgailan daatguuldag juram gej baidag um bolov uu
2013-07-19
barhuu:
13-16 nastai huuhdeer unuulbal yamar vee? huuhdee alj tsengedeg uls Mongoloos uur gazar bhgui bizdee
2013-07-19
bolon yokte:
mongol huuhduud mori unaj chadahaa bolijee. chadahgui huuhduudiig unuulahaa bolimoor yum.
2013-07-19