Налайхын уурхайд осол гарч хүний амь үрэгдэв
Налайхын уурхайд ажиллаж байсан Э өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт агаарын дутагдалд орсноос амь насаа алджээ.
Талийгаач гар аргаар нүүрс олборлож байхдаа агаарын дутагдалд орсноо мэдэж уурхайн амнаас гарч ирсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураасан байна.
Тус уурхайд өнгөрөгч жил гэхэд л 10 гаруй хүн амь насаа алдсан гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргаад байна. Тиймээс осол гараад буй эл уурхайг хаах шийдвэрийг гаргах тухай асуудал шийдвэр гаргах түвшинийнхэн ярьдаг ч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ