Төв архив амралтын өдрүүдэд ажиллаж байна
2013-07-20

  Өнгөрсөн онд батлагдсан Ажилласан жил болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын хэлтэс, албад наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл иргэдийн хүсэлтийг хүлээн авч байгаа.   Иргэдийн хувьд дээрх хуульд хамрагдахын тулд бичиг баримтаа бүрдүүлэх явцад нь зарим нэг бэрхшээл тулгарч байгаа юм. Тухайлбал, ажиллаж байсан албан байгууллага, аж ахуйн нэгжээсээ ажиллаж байсан тодорхойлолт авах болоход ажилд орсон тушаал, шийдвэр нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байхаас эхлээд ажилласан жилийг нь тодорхойлох боломжгүй зэрэг асуудал тулгарч буй аж. Энэ тохиолдолд иргэд дээрх лавлагааг Үндэсний төв архиваас гаргуулан авч байгаа юм байна.   Тиймээс Үндэсний төв архивынхан хуулийн хэрэгжих хугацааг дуусах дөхөж байна гэж үзээд амралтын өдрүүдэд ажиллахаар болжээ.  Тодруулбал, өнөөдөр болон маргааш ажлын цагаар ажиллаж иргэдэд үйлчлэхээр болсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин