"Их дуулга" тэмцээн өнөөдөр эхэлнэ
2013-07-20

  ОХУ-ын нийслэл Москва хотноо өнөөдөр, маргааш жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээн болно. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны чансаа өндөр тус тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин багтжээ.   Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Г.Хэрлэн, 66 кг-д Г.Алтанбагана, 73 кг-д Х.Цагаанбаатар, 81 кг-д Б.Батгэрэл, +100 кг-д  Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Г.Отгонцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, 78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдана. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин