Муур, нохойн сэгийг устгадаг зуухыг ашиглалтад оруулжээ
2013-07-22

Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт муур, нохойн сэгийг устгадаг зуухыг ашиглалтад оруулжээ. Тодруулбал, нийслэлийн Хот тохижилтын газраас нохой, муурны сэг зэм устгах төхөөрөмжийг Англиас оруулж иржээ. Уг зуухыг Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт байрлуулж, ашиглалтад өгөхөд бэлэн болсон байна. Энэ зуух цахилгаанаар ажилладаг, нэлээд өндөр хүчин чадалтай. Өдөрт 300- 400 сэг зэмийг устгах боломжтой гэнэ.

Өнгөрсөн жил 69 мянга орчим нохой устгасан. Харин энэ онд 40 гаруй мянгыг устгажээ. Гэхдээ тэднийг устгахдаа Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт булж устгадаг байсан гэнэ. Уг арга нь дэлхийн бусад улстай харьцуулахад нэлээд хоцрогдсон арга байжээ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин