“Мон робот-2013” тэмцээн болно
2013-07-22

“Мон робот-2013” тэмцээн энэ сарын 23-25-нд олон улсын хүүдийн “Найрамдал” төвд болох ажээ. Тус тэмцээнд нь ерөнхий боловсролын сурагчид өрсөлддөг бөгөөд тэдний техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой аж.

 Энэ удаагийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцохоор мэдэгдээд байгаа гэнэ.

Б.Одон
Shuud.mn
Сонин хачин