Эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгдлээ
2011-11-21

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын сар тутам төлөх 4 хувь байлгахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сар бүрийн орлогынхоо 2 хувьтай тэнцэх төгрөгийг эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг байсан нь ийн нэмэгдэхээр болж байна. Мөн төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын сарын шимтгэлийн хэмжээ 500 байсныг 670 төгрөг болгон өсгөсөн байна. Энэхүү тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм байна.
Shuud.mn
Сонин хачин
Bi lav emnelegt une tulburgui uzuulj uzeegui.
2011-11-21