Өсвөрийн бөхчүүд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
2013-07-23

Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спорт цогцолбор энэ сарын 25-28-ны өдрүүдэд

Азийн хөвгүүдийн ХҮ, охидын ХII, сонгомол барилдааны ХIҮ дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно.

.

МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Уушиг Хайрхан” компанийн ерөнхий захирал Нэргүйн Гантулга монголын багийн ахлагчаар сонгогдсон байна. Тэмцээнийг ТВ5 телевиз, Спорт бокс теливизүүд шууд дамжуулна. Ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Асашёрюү сан, Уушиг хайрхан ХХК оролцох аж.

 .

Эрэгтэй тамирчдын дасгалжуулагчаар “Арслан” клубын Цогбадрахын Гантөгс, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн багш Авирмэдийн Энхээ, Нийслэлийн оюутны шигшээ багийн Паламын Чулуунбаатар нар тус тус ажиллах юм. Тодруулбал,

.

42кг  Төмөр-Очирын Тулгаа /”Арслан” клуб, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/

46кг   Цэвээнсүрэнгийн Цогбадрах /Нийслэлийн оюутны шигшээ, ДӨҮД аварга, Азийн хүүхдийн наадам хүрэл, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч П.Чулуунбаатар/

50кг  Базардарийн Гүндсамбуу /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч. Ц.Хосбаяр/

54кг Занабудын Занабазар /”Арслан” клуб, Азийн хүүхдийн наадмын аварга, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Ц.Гантөгс/

58кг Чойдогжамцын Жамсранжав /Сонгино-Хайрхан дүүрэг, өсвөр үеийн улсын аваргын алт, хүрэл медальт, “Ирээдүй” цогцолбор сургууль, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч А.Энхээ/

63кг Хуягтбаатарын Хишигбат /”Арслан” клуб, Азийн хүүхдийн наадам хүрэл, өсвөр үеийн улсын хошой аварга, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Ц.Гантөгс/

69кг Бат-Эрдэнийн Бямбадорж /”Аварга” спортын дунд сургууль, өсвөр үеийн улсын аваргын алт, хүрэл медальт, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Л.Бадарч/

76кг Баттулгын Нямсамбуу /Увс аймаг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Ш.Бат-Очир/

85кг Лхагвадоржийн Даваажамц /Төв аймаг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Энхбаяр/

100кг Ганбатын Амгалан /”Аварга” спортын дунд сургууль, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Л.Бадарч/

.

Эмэгтэй тамирчдын дасгалжуулагчаар Орхон аймаг, ”Ирээдүйн одод” спортын дунд сургууль Батсайханы Идэрсайхан, “Алдар” спорт хороо Цэрэнбаатарын Хосбаяр, Нийслэлийн оюутны шигшээ баг Паламын Чулуунбаатар нар тус тус ажиллаж байна. Тодруулбал,

38кг Нямхүүгийн Азжаргал /”Алдар” спорт хороо, өсвөр үеийн улсын аваргын  мөнгөн медальт, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Ц.Хосбаяр/

40кг Буяндалайгийн Чимгээ /Увс аймаг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, , дасгалжуулагч Ж.Оюунпүрэв/

43кг Төмөржавын Аззаяа /Увс аймаг, өсвөр үеийн улсын аваргын мөнгөн медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч С.Дугармаа/

46кг Цогт-Очирын Намуунцэцэг /Дархан-Уул аймаг, “Дархан Мега-Старс” клуб, олон улсын хэмжээний мастер, өсвөр үеийн ДАШТ-ний мөнгө медальт, Азийн хүүхдийн наадам мөнгө, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын аваргын алт, мөнгө, хүрэл медальт анх удаа оролцож байна, дасгалжуулагч Г.Пүрэвбаатар/

49кг Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо, Азийн хүүхдийн наадмын хүрэл, Хүүхдийн спортын наадмын аварга, өсвөр үеийн улсын аваргын хүрэл, хошой алтан медальт, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/

52кг Бат-Оршихын Болор-Эрдэнэ /“Алдар” спорт хороо, Хүүхдийн спортын наадам мөнгө, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Хосбаяр/

56кг Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, ”Ирээдүйн одод” спортын дунд сургууль, Азийн хүүхдийн наадам хүрэл, өсвөр үеийн улсын аварга, 2 дахь удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Идэрсайхан/

60кг Буян-Өлзийн Буянхишиг /Орхон аймаг, “Хангарьд” клуб, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Н.Энхцогт/

65кг Энхбатын Хишигмаа /Чингэлтэй дүүрэг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Ц.Гантөгс/

70кг Бямбадоржийн Цэцэгбаяр /Баянгол дүүрэг, өсвөр үеийн улсын аварга, анх удаа оролцож байна, дасгалжуулагч Б.Төмөрбаатар)

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайхан мэдээ байна.монголын багийнхандаа амжилт хүсье.Давгаа Сумьяа 2 аваргад баяр хүргэе.манайх багаараа түхүүдэх байхаа.амжилт.
2013-07-23