2011 онд гаалийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож байна
2011-01-04

2011 он гаальчдын хувьд Сангийн яамны 100 жил, шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ой тохиож буй онцлогтой. Монголд төрт улс байгуулагдсаны 2220 жилийн ойг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар анх удаа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Язгуур үндсээр нь авч үзвэл Монголын гааль ч бас ийм настай. Аль ч утгаар нь бодсон төрийн албан хаагч гаальчид төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлдэг гаалийн байгууллагын хувьд түүхэн чухал тэмдэглэлт ойн жил юм. ГЕГ  2011 онд гаальчид эрсдлийн менежментийг гаалийн хяналт шалгалтад тууштай нэвтрүүлж, үйлчилгээнийхээ чанар байдал, цар хүрээг Дэлхийн стандартад хүргэх том зорилт дэвшүүллээ.

Н.Батаа
Shuud.mn
Сонин хачин