
NBA-гийн 60, 70-аад оны од асан Уолт Хазард 69-тэйдөө мөнх бусыг үзүүлжээ. Лос-Анжелос Лэйкерсээс сагсан бөмбөгчний гараагаа эхлүүлсэн Хазард Сиэтл Суперсоникс, Атланта Хоукс, Голден Стэйт Уорриорс багуудад тоглож байсан Уолт Хазард сүүлийн жилүүдэд NCAA-д дасгалжуулагчаар ажиллаж байсан юм.
Түүний анхны баг болох Лос-Анжелос Лэйкерс Хазардын дурсгалыг хүндэтгэсэн байна.
