Би бороонд норох дургүй
2013-07-24

Хойд Солонгос улсын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн сарын 21-нд  Пхеньян хотын ойролцоо шинээр барьж буй мөөгний үйлдвэрт айлчилжээ. Тэрээр үйлдвэрийн үйл  ажиллагаатай танилцаж, удирдлагуудад заавар зөвлөлгөө өгч байгаа зураг сонинд хэвлэгдсэн байна.  Уг зураг дээр  урдын адил,  бороо орж байхад зөвхөн тэр л ганцаарааа шүхэр барин зогссон байжээ. Харин бусад нь бороонд норон түүний зөвлөлгөөг сонсч байгаа нь гарчээ.   Өнгөрсөн таван сарын эхээр нэгэн цэргийн ангид зочилж байх үеийн зураг дээр тэр мөн л ганцаараа шүхэр дор зогсож бусад нь бороонд норж байгаа зураг хэвлэгдэж байсан удаатай. Харин энэхүү зураг хэвлэгдсэний дараа Ким Чен Ун “Би бороонд норох дургүй. Хэрвээ бороонд норж бие маань муудвал улс орны минь үйл хэрэг цалгардахад хүрнэ" гэж тайлбарласан байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
oooo:
hehehheh
2013-07-25
noname:
Bulbarai ym bgn
2013-07-24
zochin:
uzel surtal gej so shuu
2013-07-24
hehehe:
Coke goyo helsen
2013-07-24
Coke:
Shuudai umsuj baihaar umd avaad umschihmuur yum..
2013-07-24