Сноудены түүхээр ном бичнэ
2013-07-25

Их Британийн “Guardian” сонины сурвалжлагч Гленн Гринвальд Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноудентэй байнгын харилцаатай байсны хувьд нэгэн ном бичээд эхэлсэн байна. Тэрбээр уг номондоо АНУ-ын тусгай албадын нууц үйл ажиллагааны талаар шинэ мэдээллүүдийг дэлгэхээр зэхэж байгаа аж. Уг номыг хэвлэх эрхийг “Metropolitan Books” хэвлэлийн газар авчээ. Одоогоор номныхоо нэрийг эцэслэн шийдэгдээгүй байгаа ч 2014 оны гуравдугаар сард хэвлэлтээс гарах гэнэ.

.

Сэтгүүлч Гринвальд ярилцлагадаа “АНУ-ын тусгай албадын үйл ажиллагааны талаар маш нууц материалууд өөрт нь хангалттай бий” гэж мэдэгдэж байсан билээ. Сноуден Хонконг руу нисэхээсээ өмнө түүнд өөрт байсан бүх мэдээллийг өгсөн хэмээн тэрбээр ярьсан байна.  

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин