Нэг их наяд төгрөгийн Засгийн газрын бонд арилжлаа
2013-07-25

УИХ-ын 41 дүгээр тогтоолын дагуу Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан нэг их наяд 10 сая 360 мянган төгрөгийн Засгийн газрын бондыг хоёрдогч зах зээлийн арилжаагаар дамжуулан амжилттай явуулжээ. Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжааг Монголын Хөрөнгийн биржээр явуулснаар хөрөнгийн зах зээлийн үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах юм байна. Мөн хамгийн гол нь богино болон урт хугацаат бондын хүүгийн буюу өрийн хэрэгслийн жишиг үнийн болон хүүгийн түвшин тогтох юм байна. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа арилжааны банкуудад нэг их наяд төгрөгийн зээлийг гурван жил хүртэлх хугацаанд олгож болох бөгөөд жилийн зээлийн хүүгийн хэмжээ 7.8 хувь хүртэл буурах боломжтой аж.

Энэ оны тавдугаар сарын 24-нд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Хөрөнгийн зах зээлийг дэмжих бодлогын хүрээнд Засгийн газрын урт хугацаат өрийн хэрэгслийг хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах арга хэмжээг авах” ажлын хүрээнд дээрх Засгийн газрын бондыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжсан билээ.

А.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
b o o v:
s h a a a
2013-07-26