Контакт линз технологийн дэвшил
2013-07-26

Хараа муутай олон сая хүн амьдралыг  контакт линз нэлээд хялбар болгосон гэхэд хилсдэхгүй. Арчлахад хялбар, халуунд хөлөрч, хүйтэнд цантахгүй, хагарч гэмтэхгүй гэхчлэн. Орчин үеийн   хөгжил дэвшил, техникийн хөгжлийн сөрөг тал бол яах аргагүй сонсгол, харааны гажиг билээ. Өнөөдөр  байгальд амьдарч байгаа ямар ч амьтан харааны шил зүүдэггүйг бид  мэднэ. Хүн төрөлхтөн анх үүсэн бий болсноос хойш хэдэн зуун жилийн дараа тухайлбал XVII зууны үеэс харааны шил зүүх  шаардлага гарсан юм. Гэвч бид энэ удаа харааны шилний тухай бус түүний дараагийн үе контакт линз ямар ач холбогдолтой, яаж  арчлах талаар ярилцана.

 .

Хэрхэн сонгох вэ

Хэрвээ та линз зүүхээр шийдсэн бол юуны өмнө нарийн мэргэжлийн эмчид хандан  ямар фирмийн, ямар чанартайг хэрэглэх талаар  зөвлөгөө авах зайлшгүй шаардлагатай. Зарим хүмүүс нүдэндээ ямар нэг хөндлөнгийн зүйл хийж авах гэдэгт дасахгүй нь хэмээн нүдний шилээ зүүхээ урьтал болгодог ч үнэн хэрэгтээ ердөө л гутал өмсч, тайлахтай амар, хялбар гэдгийг хуучинсаг үзэлтнүүдэд сануулмаар. Учир нь нүд хүний хамгийн эмзэг нандин эрхтэн. Үнэ дагаж чанар байдгийг мартах ёсгүй.  Өөрт тохирсон линзээ сонгосны дараа гоёлын өнгө, өнгийн линзийг нэг л фирмээс сонголт хийвэл  хожим нь элдэв асуудал үүсэхгүй байх магадлалтай. Холливудын одод болон  чинээлэг эмэгтэйчүүд хувцасны өнгөтэйгээ  тааруулан цэнхэр, ногоон, хар, бор өнгийн  нүдтэй явах нь энгийн үзэгдэл болсон билээ.

 

Шинэ үеийн линз

Нүдний шилийг халсан линз цаг тутамд өөрчлөгдөн хувьсч байгааг мартаж болохгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө зах зээлд нэвтэрсэн ч сүүлийн жилүүдэд  хэрэглэж байгаа материалд онцгой дэвшил гарч байгаа гэхэд болно.  Хөнгөн, зөөлөн, нимгэн, уян хатан, удаан хугацаанд чийгээ хадгалдаг энэ бүх чанар нь нүдэнд юу ч зүүгээгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг.

 .

Үрэвсэл үүсгэдэг үү

Контактны линзээс үрэвсэл үүснэ гэсэн ойлголт байхгүй. Харин  линзээ бохирдуулах, зөв хадгалаагүй,  эсвэл ариун цэврийн горим сахиагүйгээс үрэвсэл үүсдэг. Нэг зүйлийг сануулахад линзээ хэр олон удаа солино тэр хэмжээгээр нүдэнд сайн гэнэ. Учир нь  нян үржих орчин нь болдог нулимсны сүв, нүдний өөх, цагаанд микроб тогтох боломж олгодоггүй аж.

Орчин үеийн линзийн материалыг хүний биеийн организмтай ойролцоо материалаар хийх болсон тул хүчилтөрөгч дутагдах гэсэн ойлголт байхгүй болсон юм. Хүчилтөрөгчийн хэмжээ линзээ ямар хугацаатай хэрэглэснээс шалтгаалдаг. Юуны өмнө линзээ эмчийн зааврын дагуу зөв арчилдаг байх ёстой. Линз ямар нэг хэмжээгээр шороо тоосонд өртвөл хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг тул дээд зэргийн цэвэр орчинд хадгалах, ойр ойрхон сольдог байхыг эмч нар зөвлөж байна.

Линз нүдний алимны дотор талд бус зөвхөн гадна талд суудгийг бүгд мэднэ. Юуны өмнө нүд байгалиас өөрийгөө хамгаалах зориулалттай. Тиймээс ч доод, дээд зовхины завсарт байрлах линзийг нүдний алим руу оруулахгүй хамгаалдаг. Хүний биеийн зохилдлогоор линз нүднээс унана гэж бараг байхгүй. Иймээс ч ямар ч спортоор хичээллэх боломж олгодог давуу талтай. Харин диаметр багатай, хатуу линз нүдэнд тогтохдоо муу тул зөөлөн линз зүүхийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

 .

Линз арчлах

Нүдний эрүүл мэнд контакт линзээ хэрхэн зөв арчилснаас ихээхэн шалтгаалдаг.  Яаж арчлах нь өдөрт хэдэн цаг зүүдгээс ихээхэн хамаардаг гэнэ. Хамгийн шилдэг арга нь тусгай уусмалд  шөнийн цагаар хийж ариутган цэвэрлэх ёстой. Хэдий удаан шингэнд байлгана төдийчинээ хүчилтөрөгчтэй болдог. Өөрөөр хэлбэл таныг унтаж байх зуур линз өөрөө цэвэрлэгдэнэ. Хэрвээ энэ нь ч танд төвөгтэй санагдвал  өдөр тутмын линз хэрэглэж болно. “1DАУ АСUVUE” линзийг цэвэрлэх шаардлагагүй хэрэглээд хогийн саванд хийж  өглөө босоод шинийг зүүнэ гэсэн үг.

Эмэгтэйчүүд анхаарах зайлшгүй зүйл нэгэн зүйл нь  гоо сайхны будалтаа линзээ зүүсний дараа хийж орой нүүрээ цэвэрлэж бүх будгаа арчсаны дараа авч занших хэрэгтэй.

 .

Хэдэн наснаас зүүж болох вэ

Контактны линзийг дунджаар  13-наас эхлэн зүүж байгаа нь судалгаагаар тогтоосон  бөгөөд хэрвээ эмчийн заавраар тохирсон линз зүүж байгаа бол насны хязгаар байхгүй  нь шинжлэх ухаанаар нотлогджээ.

.

Д.Од

Shuud.mn
Сонин хачин