Япон компани монгол иргэдийг залилжээ
2013-07-30

Японы хөрөнгө оруулалттай гэх компанид залилуулж, их хэмжээний мөнгөө алдсан иргэн Х.Саранчимэг, Э.Ганзориг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Болсон явдлыг товчхон сийрүүлбэл, “Алтай Глобал” компанийн захирал Х.Саранчимэг, иргэн Э.Ганзориг нар "Эй Жэй Спирит" компанийн захирал Япон улсын иргэн Ажито Кожитой 2012 оны нэгдүгээр сард танилцаж Япон улсаас авто машины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал оруулж ирэн, Монгол улсад борлуулж хамтран ажиллахаар болсон байдаг. Ингэхдээ хоёр талаас хөрөнгөө тэнцүү хуваан гаргахаар тохиролцож Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын зүгээс 2012 оны дөрөвдүгээр сараас 2012 оны арваннэгдүгээр сар хүртлэх хугацаанд нийт 30.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Монгол дахь дэлгүүр, ажилчдын цалин хөлсийг төлдөг байсан аж.

Гэтэл энэ хугацаанд"Эй Жэй Спирит" компани  Япон улсаас оруулж ирсэн бүтээгдэхүүнийн борлуултын орлогын мөнгөнөөс  тохиролцсоноороо 50 хувийг өгөөгүйгээр барахгүй дистрибютерийн гэрээгээ зөвхөн өөрийн нэр дээр хийн түүнийгээ санаатайгаар нуун дарагдуулж, бусдыг онц их хэмжээгээр хохироосон байна.

.

Эл асуудлыг хөрөнгө оруулагч  Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хөндөн гэрээ хийхийг удаа дараа сануулсан ч хүлээж авахгүй явсаар 2012 оны нэгдүгээр сард дэлгүүр, ажлын байр, гараашийн цоожыг сольж, тэдний хохирлыг төлөхгүй гэдгээ үг, үйлдлээрээ илэрхийлэх болсон байна.

Харин Х.Саранчимэг, Э.Ганзориг нарын хувьд анхнаасаа дистрибютерийн эрхтэй болно гэдэг утгаар өөрөөр хэлбэл, албан ёсны эрхтэй байгууллага бүтээгдэхүүнийг хямд үнээр авч давуу эрхтэй борлуулах боломж бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой эрх учраас Ажито Кожигийн тавьсан саналыг хүлээн авч амлалтад нь итгэн өөрсдийн хийж байсан бизнесээ зогсоож хөрөнгө оруулан хамтарч ажилласан байдаг. Гэтэл"Эй Жэй Спирит” компани бараа бүтээгдэхүүн борлуулсаны орлогыг авч байсан хэрнээ албан ёсоор тайлагнадаггүй, санхүүгийн баримт гаргаж өгөхөөс татгалзах, хамтарч ажиллаж байсан хүмүүсээ санхүүгийн хувьд ямар ч эрхгүйгээр ажиллуулах зэргээр наад захын бизнесийн ёс суртахуунийг уландаа гишгэж байсан нь анхнаасаа хамтарч ажиллаж байсан компаниа хохироох зорилготой байж гэж дүгнэхэд хүргэжээ.

.

Тиймээс Х.Саранчимэг, Э.Ганзориг нар  хамтран ажиллахад оруулсан 30.422.667 төгрөг, үйл ажиллагаа явуулахад зарцуулсан зардал 19.578.338 төгрөгийг 2013 оны хоёрдугаар сарын 9-ны дотор төлөхийг хүсэж "Эй Жэй Спирит" компанид гомдлын шаардага гаргасан ч хүлээж авалгүй, санхүүгийн баримт гаргаж өгөөгүйгээдээ дулдуйдан дээрх хохирлыг барагдуулахаас эрс татгалзсан байна.

Үүнтэй холбоотойгоор бүтэн найман сарын турш  хөрөнгө мөнгө, хөдөлмөрөө зориулсан Х.Саранчимэг, Э.Ганзориг нар хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандахад хүрчээ.

.

Монголын хууль хяналтын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгожээ

.

Залилангийн хэргийн хохирогч болсон Х.Саранчимэг, Э.Ганзориг нар Улсын мөрдөн байцаах газарт 2013 хоёрдугаар сарын 22-нд гомдол гаргасны  дагуу "Эй Жэй Спирит" компанийн захирал Ажито Кожиг хилээр гаргахыг хориглон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

.

Уг хэргийг УМБГ-ын дөрөвдүгээр хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Цэнгэлбаяр баяр шалгасан бөгөөд сэжигтэн Ажито Кожи 2013 оны тавдугаар сарын 29-нд өгсөн мэдүүлэгтээ “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар “Эй Жи Спирит” компанид 30.422.667 хийгээгүй” гэсэн байдаг ч 2013 оны зургадугаар сарын 27-нд “Алтай Глобал” компанитай хамтран ажилласан талаар санхүүгийн тооцоо нийлнэ. Гарсан зардал олсон орлогоо тооцоод хэдэн төгрөг авч өгөхөө тохирно” хэмээн өмнөх мэдүүлгээ үгүйсгэж, дээрх мөнгөн дүнтэй хөрөнгө оруулалт хийснийг хүлээн зөвшөөрсөн нь цагаан дээр хараар бичигдсэнийг доорх баримтаас харж болно.

.

Үүнийг нь ч шалгалтын явцад тогтоосныг цагдаагийн хошууч Б.Цэнгэлбаяр 2013 оны зургадугаар сарын 4-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд гаргасан эдийн засгийн шинжилгээ хийлгэх тухай тогтоолдоо дурьдсан байдаг. Тэрбээр, “Х.Саранчимэг, Э.Ганзориг нар 2012 оны дөрөвдүгээр сард “Эй Жи Спирит” компанийн захирал Ажито Кожитой Япон улсаас тос тосолгооны материал оруулж ирэн борлуулалт хийж борлуултын ашгийг 50, 50 хувиар хувааж авахаар тохиролцож 30.422.667  төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна” гээд дээрх хоёр компанийн дунд үүссэн тооцоо, өр төлбөр гарсан зардлыг нарийвчлан тогтоохоор шинжилгээ хийлгэжээ.

Гэвч уг эдийн засгийн шинжилгээг зөвхөн “Эй Жи Спирит” компанийн баримтад тулгуурлаж хийсэн тул 30.422.667  төгрөгийг санхүүгийн тайланд тусгасан баримт материал байхгүй гэх дүгнэлт гарч.

Уг хэргийг хянасан Нийслэлийн прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Гэрэл энэ сарын 18-нд  компани “ашиггүй” ажилласан гэх үндэслэлээр уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгожээ.

Үүний өмнө өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурор О.Сарангэрэл мөн л уг хэрэгт эрүү үүсгэхээс  татгалзсан хариу өгсөн байна.

.

Үүнийг эс зөвшөөрсөн хохирогчид "Эй Жи Спирит" компанийн захирал Ажито Кожигийн талыг баримтлан 50:50 хувийн борлуулалтын ашиг хувааж авахаар тохирсон юм шиг гуйвуулсан, мөн тухай бүр зардлаа хянан, орлого зарлагын тооцоо нийлж байсан мэтээр илтэд гэрээний эрхийн харилцаа мэт харагдуулахаар үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь хууль зөрчсөн, гэмт этгээдийг хаацайлсан үйлдэл хэмээн үзэж Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байна. Үүнийг Нийслэлийн прокуроын орлогч дарга Ц.Батболд хянаж үзээд хэргийг  хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, прокуорын даалгавар бичин хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2013 оны тавдугаар сарын 13-нд  шилжүүлсэн байдаг. Нөхцөл байдал ийнхүү сэжигтний талд шийдэгдсэнд хохирогчид гомдолтой байгаагаа илэрхийлж маргааш УПЕГ-т гомдол хүргүүлэхээр болсон байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
pooh:
mongoliin xuuli erx zuin baiguullaguud neeree xezee neg mongolchuudiinxee tald zogsdog bolnoo... gadaad gexeer l xuliix n uliig doloochix gd bdgaa bolimoor ym...
2013-08-07
хүүхэн:
О.Гэрэл гэж нэг жинхэн авилгагч байнаа. Энэ новш дандаа муу юм болгонтой орооцолдох юмаа.
2013-07-31
bataa:
ene neg O.GEREL gej .....iin ner hevlelees salahaa baijee gehdee dandaa gadaadiin tald ajillasan bh yum..... chin
2013-07-31
jjjjjjjjj:
50 huviin ugvul baragduulaad ugie
2013-07-30
Zochin.:
Gadaadiin luivarchin xulgaich Lapan ovgoniig shorond xii.Ter muu yaxlaaraa manai nutagt ircheed manaixniig luivardaj baigaan.24 tsagiin dotot mongoloos xoon gargaval xulgaich nar xashirna.
2013-07-30
möögii:
odoo ch öngörsön horvoo bolj dee.Nutaggui bolj baigaa muusain Samuurai nariin muu sanaag barj idene gej baihgui shuu dee... muusain novshnuud....
2013-07-30
ИРГЭН:
БИЧГЭЭР ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ Ч ГЭХ ШИГ ЯМАР ТЭНЭГ ГАРУУД ВЭ ХОХЬ НЬ БОЛЖЭЭ ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ Л БАЙХ ЁСТОЙ МОНГОЛ ХҮН ГЭХЭЭРЭЭ Л ХУУЛЬ ХАМААГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ БАТАЛГААТАЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ЦААД УЛСУУД НЬ БУХААД Л ТЭДНИЙ ХУУЛЬ НЬ ӨӨРИЙН ИРГЭДЭЭ ХАМГААЛААД Л ӨНГӨРӨӨ ШҮҮ ДЭЭ
2013-07-30
Mmmmm:
tiim shu Bolon yoke giin helsen uneheer unen
2013-07-30
unshigch:
genen itgemtgii mongol zang n ashiglaj mongolchuudiig ingej hohirooj bga gadniihan manaid ih bga shudee,bitgii buuj uguurei. Zaawal zargaa awdag yum shv
2013-07-30
Anhaa:
yagad hergiig n heregsehgui bolgoson gej?? Mongolchuudaa unench shudargaar business hiih gej temtsej bga negnee demjeed, gadniihand shuluulj muljuulj bga negendee tus dem boltsgooy. Egchee amjilt husie, hicheegeerei
2013-07-30
Tuya:
hewleliinhen neg heseg shuugij bgad l orhidog, ur dung n sain harah hamgiin chuhal shv. Ingeed l gadniihand deeeremduuleed bj bolohgui eee.
2013-07-30
irgen:
manaihan gadaad irgen geheer l buhnee bariad guideg muu zantai, ter n ch huuli hynaltiin baigguullaga deer n ch haragdah yumdaa. Ydaj iimerhuu asuudal deer uuriin irgedee boddog bmaar, business ehluulj bna gej hamag yumaa l hamsan humuus bga blgui dee huurhiis
2013-07-30
irgen:
iimerhuu herguud prokoror deer l zamharaad bgaam daaa.
2013-07-30
kyaku:
Namerunayo homoyaro
2013-07-30
bayaraa:
Manaihan hyylia mash sain sydalj baij gereegee hiihgyi bol ingeed l aldaad baigaa yum.Yamarch geree hiihdee am geree hiij bolohgyi.Mun bichdeer hiihdee 2 taliin hyn gariin yseg zyrahiin hamt 2 yylaa davhar Gerchiin etgeed bailtsyylj davhar zaaval gariin yseg zyryylah herectei.Ene Gerchyyd baihgyi bol ene geree hyyli baidag yum Ynendee Geree bich 2 hynii l hariltsan tohiroltsoo geed hychin tuguldur Geree bich bolno .Tegeed l buun margaan heregiig haash ni ch shiidej bolohoor bolood hohirogch ni shyyhed hahyyli uguhgyi l bol mungutui tal ni yaldag .Yyniig manaihan saiin sydalj medeh hyyliin hymyysees zuvlulguu avah heregtei s
2013-07-30
bolon yokte:
gadaadinhan geheer angel shig sandag teneguud gadnihan mungu gazriin toloo yu ch hiihes butsahgui shulam gedgiig medeh heregtei
2013-07-30