Сансрын нисгэгч эмэгтэй хуримаа хийнэ
2013-08-01

  Өмнөд Солонгос улс 2008 онд анхны нисгэгчээ сансарт илгээж байсан. Тус улсын сансар судлалын хүрээлэнгийн ажилтан 35 настай И Су Ён тун удахгүй хуримаа хийх болсноо зарлалаа.

Тэрбээр Америкийн иргэн Солонгос үндэстэн залуутай хуримлахаар болсон тухай KBS телевиз мэдээлжээ. Харин АНУ-ын иргэнтэй гэр бүл болж иргэншлээ солих  боломжтой болсонд олон иргэд дургүйцэж байгаа аж.

Сансрын нисгэгч И Су Ён нь 35 мянган нэр дэвшигчдээс есөн удаагийн сонгон шалгаруулалтыг даван сансарт хөөрсөн юм. Солонгосын сансар судлалд онц ач холбогдолтой 18 удаагийн туршилтыг амжилттай гүйцэтгэж ирсэн юм байна. Тэрбээр Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Сөүлийн их сургуулийн хүндэт профессор цолоор шагнагдсан анхны эмэгтэй аж.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
baby:
pretty women
2013-08-03
1234:
hi
2013-08-03
oniii:
hi yu bn daa
2013-08-03
Мөнхжаргал:
Гадныхан ийм л зөв ухамсартай байгаа юм. Гэтэл манайхан гадны иргэнболсон хүмүүсээрээ бахархаж, тэдэнтэй суусныгаа азтайд тооцдог шүү дээ.
2013-08-02
hi hi:
huurhun hvvhen bnaa iim huurhun gj bodsongvi shvv
2013-08-02