Шүлхийн голомтыг устгах арга хэмжээ авахыг даалгав
2013-08-02

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар хэлэлцсэн. Улмаар халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч. Улаанд зөвшөөрч, мал амьтны хорио цээрийн дэглэмийг чангатган, голомтыг устгах, мал сүргийг дархлаажуулах, өвчний гаралт, тархалтад тандалт судалгаа хийж, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х. Баттулга, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт даалгасан байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
одон:
наад хил дээр чинь хасагууд ажиллаж байгаа хүмүүсийг дарамталж хорио цээрийн журам зөрчиж хилээр нааш цааш хамаагүй зорчдог гэсэн шүү ингээд дэлхийд монголын баруун аймгуудад шүлхийгээс эрүүл гээд байсан мэдэгдэл өнгөрвөө
2013-08-04
Зочин:
Тэрбишдавага маш муу ажиллаж байна. М.Энхболд ямар мундаг ажилладаг байлаа. Зүүн аймгийн шүлхийд яамж дарлааа
2013-08-03