3.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна
2013-08-05

  Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны банкуудын нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувийг өнгөрсөн оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ нь 1.2 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм байна. Харин 94.6 хувь нь хэвийн зээл, 1.7 хувь нь хугацаа хэтэрсэн зээл байгааг Монголбанкнаас мэдээллээ. Хадгаламжийн байгууллагуудаас олгосон зээл өмнөх сарынхаас 4.6 хувь буюу 381.3 тэрбум төгрөгөөр өссөн байгаа бол жилийн өмнөхөөсөө 36.2 хувь буюу 2289.5 тэрбум төгрөгөөр өсчээ. Хагас жилийн байдлаар дээрх газруудаас олгосон зээл 8607.7 тэрбум төгрөгт хүрсэн байгаа аж. Арилжааны банкуудын төгрөгийн зээлийн дундаж хүү өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурч жилийн 17.9 хувь, гадаад валютынх өнгөрсөн оны мөн үеэс 0.6 нэгж хувиар буурч жилийн 12.3 хувь болжээ. А.Жаргал
Shuud.mn
Сонин хачин