Мөсөн баримлын олон улсын уралдаан Сибирьт эхэллээ
2011-11-22

Сибирьт үлгэрийн мөсөн хотхон удахгүй бий болох нь ээ. Ямалын хойгийн Салехард хотод өчигдөр “Туйлын уран аялгуу” нэртэй мөсөн баримлын олон улсын наадам нээгдлээ. “Дэлхийн ард түмнүүдийн үлгэр” сэдэвтэй энэ уралдаанд Оросын бүс нутгууд болон АНУ, Малайз, Өмнөд Солонгос, Энэтхэг, Латви улсуудын шилдэг мастеруудаас бүрдсэн  10 баг очсон байна. Хэдхэн хоногийн дотор тэд цас, мөс, модоор хийж өнгийн будгаар будсан үлгэрийн баатрууд амьдран суух илбийн хотыг байгуулах ёстой юм. Уралдааны дүнг 11-р сарын 26-нд гаргана.
Shuud.mn
Сонин хачин