Дэлгүүр дээрэмдсэн хэрэгт хоригдлуудыг шалгаж байна
2013-8-6

Хорих ангиас хоригдлууд зэвсэглэн оргож дэлгүүр дээрэмдсэн гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсантай холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.

:

2013 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 21-22 цагийн хооронд ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагчийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус ерөнхий газрын аж ахуйд ял эдэлж байгаа ялтныг уг дээрмийн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн ЦЕГ-аас хууль журмын дагуу байцаалт авсан болно. Түүнчлэн энэ хэрэгт ялтан холбоотой нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

:

Харин ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангиас зэвсэглэсэн хоёр ялтан оргосон гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй хэмээн албаныхан мэдэгдлээ.

:

П.Наран

Shuud.mn
Сонин хачин