“Сүрдүүлэгч” эрийг шүүхэд өгнө
2013-08-06

Өнгөрөгч ням гаригийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ монгол”  бүрэн дунд сургуулийн баруун талд байрлах “Баянхайрхан” компанийн 12 давхар барилгын кранаас 40 гаруй насны эрэгтэй амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Тэрбээр уг барилгын захиалагч “Баянхайрхан” компанийн гүйцэтгэгч “УБУ” компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж буй бригадыг ахалж байсан гэдэг.

Тиймээс ажлын хөлсийг нь өгөхгүй байна, дансанд 50 сая төгрөг хийжэ хохирлыг минь барагдуул гэсэн шалтгаанаар кран дээр бүтэн 12 цаг сууж, дансандаа уг мөнгөө хийлгэснээр Онцгой байдлын аварчид дээр өөрөө бууж очсон. Харин түүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгахаар авч явсан билээ.

Тэгвэл өнөөдөр “Баянхангай” компанийн захирал Д.Балдорж хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ тус компанийн барьж буй барилгын кран дээрээс иргэн н.Цэрэнноров унаж, амиа хорлохыг завдан, 50 сая төгрөг нэхэмжилсэн. Компанийн зүгээс тухайн үед түүнд 50 сая төгрөгийг гаргаж өгснөөр амиа хорлохыг нь зогсоосон. Амиа хорлохоор завдсан этгээдийг одоо цагдаагийн байгууллага “Амьд явах эрхээ зөрчсөн” гэх үндэслэлээр шалгаж буй. Энэ асуудал хууль, шүүхийн журмаараа шийдэгдээд явна. н.Цэрэнноров нь биднээс ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхсэн. Гэсэн ч бид тухайн үед гаргаж өгсөн. Яагаад гэвэл эцсийн дүндээ хүний амь нас чухал шүү дээ. Бид тэр хүний амийг аварсан.

Гэтэл тэр хүний ар гэрийнхэн баярлаж, талархах байтал харин ч эсрэгээрээ манай компанийн нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээллүүдийг тарааж байна. Тийм учраас бид шүүхэд хандаж, бизнесийн нэр хүндээ сэргээх болно. Гүйцэтгэгч компанийн хувьд анхнаасаа хийхээр авсан ажил нь 20 сая төгрөгийн өртөгтэй. Үүнийхээ 5-6 сая төгрөгийг урьдчилгаанд авчихсан байсан. Үлдэгдэл мөнгийг энэ сарын 5-10 хооронд тооцож олгохоор төлөвлөж байсан. Үүнийг мэдэж байсан учраас зориуд цалин, хөлсийг тооцож эхлэхээс өмнө амиа хорлоно гэж сүрдүүлсэн” гэв.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
20 хүн 3 сар ажиллаад 5-6 сая авдаг бол хэцүү л юм байна даа.
2013-08-07
barilgaaa gj...:
barilgiin salbariinhan ugaasa tsalin holson deer unjidagshdee jaahan mergejil muutai bolowsrolgvi negneeree hamag ajilaa hiilgechiheed daraa ni nowshirdog ene bs l iimerhvv l ym boloo tgl arga tasarsandaa iim vildel hiisen bh ternees durtaidaa garwal gj deee
2013-08-07
Zochin:
Ailiin erkh huuhed shig amia horlono gej ailgaj baigaad mungu avsan bna shtee. Ali ali n l hun, 1 n arai tom yum buteehiin tuld nuguuhuu hulsulsun bna. Teglee geed surduulgend avtaj muuchluulah yosgui ee
2013-08-07
монгол улсын шүүх:
самяагийн ганзоригт жигшүүрт хүчингийн хэрэг хийснийх нь төлөө цаазаар авхуулах ял оноолоо
2013-08-07
xarz:
mongol hunii unelemjiig heterhii dooguur uneleed tcoohon heden togrog tcalin bolgoj ogohoosoo tanaad, etces suuld n muu ajillasan geed hulhiddag azi zangaa boliochee barilgiin kompaniudiin zahirluudaa.gadnii humuust ogdog ter tcalingaa mongol hundee ogooch. iluu sain ajillanauu gehees dutahguiee. sain tcalin absan hun ajlaa sain hiine dahin zahialga abahaa ch bodnoshuudee.ayndaa uudag hiideguud n ylgarah baihaa.
2013-08-07
Zochin:
Baylag buteegch chin hun ta nar yamar saikhan company baigaad munge bosgoh uu ehleed hunee hairlaj sur, uhsen bol 50 chin yu ch bish, hunii amdraliig humuusee hairlaj baij bizness tsetsegledeg yum
2013-08-06
tuvaan:
ӨНӨӨДӨР МАНАЙ БАРИЛГЫН САЛБАРЫНХАН БОЛ ХҮН - чОНОНУУД АЖИЛЛАХ БОЛСОН яГ МЭРГЭЖИЛИЙН ИНЖеНеРҮҮДИЙГ ч АЖИЛЛУУЛАХГҮЙ ХЭДЭН ЛУЙВАРчИДЫН МЭДЭЛД БАРИЛГЫН САЛБАР ОчСОН. ХЭЗЭЭ БАРИЛГА НУРАХ УУ ? ХЭДЭН ХҮН ҮХЭХ ҮҮ. ТЭДЭНД ХАМААГҮЙ БОЛСОН. БҮР ЦАЛИН ХӨЛСӨӨ ч ӨГч чАДАХГҮЙ. ЦАЛИНГАА ЗААВАЛ ЦАВчААТАЙГААР ӨГДӨГ. БОЛСОН ТЭГЭХЭЭР яМАРч БРИГАД АшИГГҮЙ АЖИЛСАНААС ИЙМ ХЭРЭГ ГАРСАН БАЙХ.
2013-08-06