
2013-2014 оны хичээлийн жилд шинэ загвараар шинэ үнээр буюу 157000 төгрөгөөр батлагдан хэрэгжих сурагчийн дүрэмт хувцас нь хэт өндөр үнэтэй зарагдах болсон. Энэ нь эцэг эхчүүдэд санхүү, сэтгэл санааны дарамт үүсгэж байна хэмээн Засгийн газрын 1111 утас болон Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр,
Үйлдвэр хөдөө аж ахуй яам сайд Х.Баттулга нарт санал хүсэлтээ илэрхийлж байгаа гэнэ.
Тэгвэл өнөөдөр 11.00 цагт БШУЯ, ҮХЯ-ны гадна эцэг эхчүүд байр сууриа илэрхийлэн жагсаж, цуглах юм байна. Цуглааныг Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Эцэг эхчүүдийн төв хорооноос зохион байгуулж байгаа аж.
Б.Сайнаа