Дуучин Д.Болд клубүүдэд тоглолт хийнэ
Төрийн соёрхолт дуучин Д.Болд ирэх долоо хоногийн баасан гараг буюу энэ сарын 16-аас эхлэн Улаанбаатар хотын клубүүдэд тоглолт хийхээр болжээ.
Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудаснаа “...Би амарч амжаагvй л явж байна. 11 дэх цомгийн ажил дууслаа. Одоо клипний зураг авалтууд болж байна. Ирэх долоо хоногоос та бүхэндээ зориулж Улаанбаатар хотын club, lounge-аар "BOLD UNPLUGGED NIGHT LIVE" тоглолтоо хийх гэж байна” хэмээн бичжээ.
Хамгийн эхний тоглолт нь “Rio Grande” lounge-д болох юм байна.
Б.Будхүү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ