I хорооллын арын замын зарим хэсэг нэг чигийн хөдөлгөөнтэй болно
2013-08-09

  Нэгдүгээр хорооллын арын замыг ГССҮТ-өөс уруудах замтай шууд холбосон уулзвартай болгож, өргөтгөн шинэчлэх ажил эхэлж байгаатай холбогдуулан тус замын зарим хэсэг өнөөдөр оройноос эхлэн тодорхой хугацаанд нэг чигийн хөдөлгөөнтэй болж байна. Тодруулбал, Нэгдүгээр хорооллын нэгдүгээр байрны араар Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзвар руу чиглэсэн хөдөлгөөнийг хэвээр үлдээж, зүүнээсээ баруун тал руугаа зорчих хөдөлгөөнийг хориглож байгаа юм. Уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуустал буюу ирэх аравдугаар сар гартал дээрх хөдөлгөөний зохицуулалт үйлчилнэ. Харин зам барилгын ажил дууссаны дараа ГССҮТ-өөс Өнөр хороолол руу уруудах зам Нэгдүгээр хорооллын арын зам руу баруун гар тийш эргэх, баруун талаасаа ирж буй тээврийн хэрэгсэл Өнөр хорооллын уулзвар руу уруудахгүйгээр шууд хөндлөн нэвтрэх, зүүн гар тийш буюу ГССҮТ рүү өгсөх зохион байгуулалттай, гэрлэн дохиотой дөрвөн замын уулзвар болж шинэчлэгдэнэ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
sugi:
nudee olson ajil b.hurdan hiigerei
2013-08-10
sain:
xamgiin ix tugjirdeg gazar , sain shiidex gej bga um bn aa , xiigeed bai
2013-08-10
natsga:
Heregtei uulzvar hiij baigaa um baina, amjilt.
2013-08-10