
ОХУ-ын Москва хотноо хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. 14 дэх удаагийн ДАШТ-нд 206 орны шилдэг тамирчид оролцох бөгөөд Монгол улсаас марафоны төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нар оролцож байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэй марафон болох бөгөөд энэ төрөлд оролцох ОУХМ Л.Отгонбаяр 42 км 195 м-т 2 цаг 39 минут гэсэн амжилтыг тогтоогоод байгаа. 1500 м, 5000 м, 10000 м, хагас марафон, бүтэн марафон болон 100 км-т нийтдээ улсын рекордыг 15 удаа шинэчлэн тогтоогоод байгаа билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ